Хөвсгөл аймгийн биеийн тамирын багш нарын V олимпиад боллоо
Хөвсгөл аймгийн биеийн тамирын багш нарын V олимпиадад амжилттай оролцлоо. Манай сургуулийн Спортын заах аргын нэгдлийн багш нар болон сурагчид тус олимпидад чамгүй амжилт гаргалаа

“Цахим хичээл” боловсруулах төрөлд сагсан бөмбөгийн багш Б.Батбаяр 1-р байр,

гимнастикийн багш С.Нэргүйбаатарын гимнастикийн сурагчид 1-р байр, онолын төрөлд багш Д.Оюу-Эрдэнэ 3- байр, сурагчдын төрөлд Д.Тэгшжаргал Д.Оюу-Эрдэнэ багш нарын бэлтгэсэн 12а ангийн сурагч Б.Мөнхболд онолын мэдлэгээр өрсөлдөн 3-р байранд тус тус шалгарч багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэллээ.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа спортын сургуулиудын багш нарын дунд зохион байгуулагдсан илтгэлийн уралдаанд ерөнхий эрдмийн болон спортын багш нарын төрөлд хос мөнгөн медаль хүртлээ.

Жү-до бөхийн Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд “Нутгийн –Аваргууд” сургуулийн баг тамирчидаа бэлтгэн оролцуулсан Б.Хишигбат багш мөн амжилттай сайн оролцоод ирлээ.
Тус тэмцээнээс
10а ангийн сурагч Ө.Баасан алтан медаль
8а ангийн сурагч Түмэнжаргал мөнгөн медаль
10а ангийн сурагч Баттулга нар мөнгөн медаль
10а ангийн сурагч Оюунцэцэг хүрэл медаль тус тус хүртсэн бахдам сайхан амжилтууд гаргалаа.
- Самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 3 алт 1 мөнгө 2 хүрэл медаль авч эмэгтэй багийн дүнгээр тэргүүллээ.

- Аймгийн аварга шалгаруулах бадминтоны тэмцээнээс Т.Хишигдорж багш бэлтгэн мөн амжилттай сайн оролцлоо.Тус тэмцээнээс 9б ангийн сурагч Ё.Насантогтох,Анударь нар хүрэл медаль хүртэж 6а ангийн сурагч Пүрэвбаатар УАШТ оролцохоор шалгарлаа.

