Төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын Нутгийн-Аваргууд сургуулийн Спортын заах аргын нэгдлийн 2021-2022 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, сургалтын үйл ажиллагааны танилцуулга

ЗОРИЛГО:

      Хүүхдийн хөгжлийг дэмжих Эцэг, эх багш, сурагчдтай хамтран хосолсон сургалтын арга зүйг хэрэгжүүлж сургалтын үр дүн ахицыг дээшлүүлэх

ЗОРИЛТ:      

1. Сайн багшийн арга туршлагаас суралцаж, ажилдаа тусгаж       хэрэгжүүлэх

2.Мэдээлэл харилцааны технологид суурилсан, бие даан суралцахуйг дэмжсэн арга зүйгээр дамжуулан мэргэжлийн болон биеийн тамирын хичээлийн чанар үр дүнг сайжруулна

3.Биеийн тамирын хичээлийн агуулгын хоцрогдолыг арилгах  нөхөх

4.Мэргэжлийн хичээлийн хосолсон сургалтын аргаар онол болон практикаар сурагчдын мэдлэг чадварыг дээшлүүлнэ

5.Багш мэдлэг боловсролыг тасралтгүй хөгжүүлэх мэргэжил болон биеийн тамирын хичээлийн цахим санг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Спортын ЗАН нь 2021-2022 оны хичээлийн жилд 6 багшийн бүрэлдэхүүнтэй. ЗАН -ийн ахлагчаар спорт аэробикийн 1-р зэрэгтэй гимнастикийн багш заах аргач багш С.Нэргүйбаатар ажиллаж байгаа бол спортын дэд мастер волейболын спортын 1-р зэрэгтэй заах аргач багш Д.Тэгшжаргал, сагсан бөмбөгийн багшаар сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэгтэй багш Д.Оюу-Эрдэнэ, үндэсний бөхийн багш сумын заан Г.Ганбат, хөнгөн атлетикийн багшаар хөнгөн атлетикийн 1-р зэрэгтэй багш Т.Хишигдорж, сагсан бөмбөгийн багшаар сагсан бөмбөгийн 1-р зэрэгтэй Б.Батбаяр нар волейбол, сагсан бөмбөг, гимнастик, хөнгөн атлетик, жү-до бөх, самбо бөх, үндэсний бөх, чөлөөт бөх гэсэн спортын төрөлжсөн сургалт болон биеийн тамирын хичээл тус тус орж байгаа ба сургуулийнхаа нийт багш ажилчид сурагчидынхаа бие бялдарыг хөгжүүлэн ажиллаж байна.