ЭХ ХЭЛ БИДНИЙ БАХАРХАЛ-2022

9-р ангийн анги нийтийн монгол хэл бичгийн олимпиадад Ц. Азжаргал багшийн бэлтгэн оролцуулсан 9б ангийнхан ДЭД байр, Шилдэг анги
Аймгийн үндэсний бичгийн олимпиадын 9-р ангийн төрөлд 9б ангийн сурагч Н.Даваабаатар 3-р байр Шилдэг сурагч,
Аймгийн монгол хэлний олимпиадын 9-р ангийн төрөлд 9б ангийн сурагч Х.Энхжин 4-р байр, Ё.Насантогтох 5-р байрт шалгарлаа.
9-р ангийн анги нийтийн олимпиадад 9а,б ангийн дундаж гүйцэтгэлийн дүнгээр “ГУТГААР” байр эзэлж ШИЛДЭГ СУРГУУЛЬ-аар шалгарлаа.

МХУЗ-ын багш М.Мөнхтуяа (Тэргүүлэх зэрэгтэй) нь Хөвсгөл аймгийн засаг даргын санаачилгаар үндэсний бичиг үсгийн өдрийг угтан зохион байгуулсан Эх хэл бидний бахархал-2022 аянд түүчээлэн оролцож ОЮУНЫ ХЭЛХЭЭ сорилго уралдааны Монгол хэл- багш ангилалд амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэллээ. Мөн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, ажлын үр дүнг үнэлж Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны ЖУУХ БИЧИГ -ээр шагнуулав.

ХӨВСГӨЛ АЙМАГТ ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хөвсгөл аймагт Улсын Орос хэлний олимпиадын II даваа 2022-04-08-ны өдөр багш, 9 дүгээр анги, 12 дугаар ангийн сурагчдын ангиллаар зохион байгуулагдаж, нийт 88 багш, сурагчид оролцож дүнгээ гаргалаа. Олимпиадад Нутгийн-Аваргууд сургуулийн гадаад хэлний багш Д.Цагаанчулуун багш амжилттай оролцож 3-р байр эзэлж хүрэл медаль хүртсэн.

ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ХӨВСГӨЛ

Суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгын хэрэгжилт, багш, суралцагчдын шинжлэх ухааны мэдлэг, хандлага, хэрэглээний чадварын түвшинг дээшлүүлэх, инновацыг дэмжин сурталчлах, түгээх зорилготой ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ХӨВСГӨЛ уралдаанд Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын 30 сургуулийн 200 гаруй багш, 800 орчим сурагчдын байгалийн ухаан, бага боловсрол, мэдээллийн технологи, дизайн технологийн 630 гаруй бүтээл оролцсон уралдаанаас газарзүйн багш Б.Содномпүрэв нь гутгаар байр эзэллээ.
Мөн Газарзүйн багш Б. Содномпүрэв нь Хөвсгөл аймгийн ХГБХГ-аас зохион байгуулсан ЗАЛУУЧУУД 100 ЖИЛ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ эрдэм шинжилгээний бага хуралд “Залуусын хөдөлмөр эрхлэлт ” сэдвээр илтгэлийн уралдаанд оролцож тусгай байр эзэллээ.






Users Today : 1
Users Yesterday : 1
This Month : 8
This Year : 762
Total Users : 2163