Хүмүүнлэгийн ухааны “ЭВ ЭЕ-ЭРЧ ХҮЧ” Заах аргын нэгдэл нь 10 багшийн бүрэлдэхүүнтэй бөгөөд суралцагчдад монгол хэл бичиг, уран зохиол, гадаад хэл, түүх, нийгмийн ухаан, иргэний ёс зүйн боловсрол, хөгжмийн боловсрол олгох чиглэлүүдээр суурь болон бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүнд: Монгол хэл бичиг, уран зохиолын багш 3, англи хэлний багш 2, орос хэлний багш 1, түүх нийгмийн ухааны багш 2, иргэний ёс зүйн боловсролын багш 1, хөгжмийн боловсролын багш 1 гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй. Заах аргын нэгдлийн ахлагч монгол хэл бичиг, уран зохиолын багш Ц.Азжаргал /Боловсрол судлалын магистр, тэргүүлэх зэрэгтэй/. Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш-2, заах аргач-1, боловсролын магистр зэрэгтэй -6, магистрант-2, бакалавр-2.
Эв эе-Эрч хүч заах аргын нэгдэл нь багш нарын хамтын оролцоо, мэргэжил арга зүй, ур чадвараараа нэгдэн хамтарч амжилттай ажилласны үр дүнд 2010, 2013, 2021 онуудад Сургуулийн “ШИЛДЭГ ЗААХ АРГЫН НЭГДЭЛ”–ээр тус тус шалгарсан.


ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ЗААХ АРГЫН НЭГДЛИЙН 2021- 2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО:
Эх хэл, бичиг, уран зохиол, түүх-нийгэм, гадаад хэл, ёс зүй, хөгжмийн боловсролын ээлжит хичээлүүдийг чанартай зааж, сурагчдын хоцрогдлыг багасгах, тэдний бие даан суралцахуйг дэмжсэн арга зүйг хэрэгжүүлэн үр дүнд хүрнэ.

ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ:
- Сайжруулсан сургалтын хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэхэд багш бүр ээлжит хичээлийн заах арга зүй, ур чадвараа дээшлүүлэн, хүүхэд нэг бүрийн бие даан суралцах хөгжлийг дэмжин, эерэг хандлага, ээлтэй байдлыг эрхэмлэн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах
- Суурь болон бүрэн дунд боловсролыг нөхөн олгох хөтөлбөр, сайжруулсан сургалтын хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэхэд багш бүр ээлжит хичээлийн заах арга зүй, ур чадвараа дээшлүүлэн, хүүхэд нэг бүрийн бие даан суралцах хөгжлийг дэмжин, эерэг хандлага, ээлтэй байдлыг эрхэмлэн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах
- Суралцагчдын нас, сэтгэхүй, хэрэгцээ, сонирхолд тулгуурлан, тэдний авьяас, мэдлэг чадвар, хандлагыг оношлон судалж, чанар үр дүнг бодитой үнэлэн, ахиц гаргах
- Суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах, суралцахуйг дэмжин хөгжүүлэхэд чиглэгдсэн цахим хичээл, цахим даалгаврын санг /интерактив хичээл болон интерактив ажлын хуудас, цахим ном/ баяжуулан, мэдээллийн технологийн чадвараа хөгжүүлэн хэрэгжүүлж үр дүнд хүрэх
- Суралцагчид, багш, ажилтан ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын хандлага, оролцоо, боловсролыг дэмжин хөгжүүлэх, нөлөөлөх
- Хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийн сургалтын орчныг тохижуулж, сурагчдын мэдлэг бүтээх орчин бүрдүүлэх

