Шинэ суурьшлийн бүс болох 10, 14 багт УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатарын санаачилгаар улсын төсвийн 5,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Их-Эрин констракшны барьж гүйцэтгэсэн 480(2 ээлжээр хичээллэхэд 960) хүүхдийн хичээлийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 11-р сарын 21 өдөр боллоо.

Шинэ хичээлийн байртай болсон их бүтээн байгуулалтын нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэндээ эрдмийн их өргөөний эзэд болсон эрдэмтэн багш, ажилтан, бяцхан шавь нар, нийт эцэг, эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийльe. Ийм сайхан тав тухтай шинэлэг орчинг бүрдүүлэхэд сэтгэл, зүтгэл, санаачлага гаргасан хэн бүхэнд дахин дахин талархаж эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн eрөөe.Хүүхдийн зөв төлөвшил, хүмүүжилд эрдэм мэдлэгээс гадна соёл урлаг, спорт их нөлөө үзүүлдэг билээ. Спортоор дамжуулан хүүхэд тэсвэр тэвчээр, дайчин зориг бахархлыг олж авдаг бөгөөд өөртөө итгэлтэй өөдрөг үзэлтэй иргэн болон төлөвшихөд нь эeрэг нөлөө үзүүлдэг.

Эрдэм боловсрол ундарч

Инээд хөөр цалгиж байх болтугай