Хөвсгөл аймгийн биеийн тамирын багш нарын V олимпиадад амжилттай оролцлоо. Манай сургуулийн Спортын заах аргын нэгдлийн багш нар болон сурагчид тус олимпидад чамгүй амжилт гаргалаа.

“Цахим хичээл” боловсруулах төрөлд сагсан бөмбөгийн багш Б.Батбаяр 1-р байр,

гимнастикийн багш С.Нэргүйбаатарын гимнастикийн сурагчид 1-р байр, онолын төрөлд багш Д.Оюу-Эрдэнэ 3- байр, сурагчдын төрөлд Д.Тэгшжаргал Д.Оюу-Эрдэнэ багш нарын бэлтгэсэн 12а ангийн сурагч Б.Мөнхболд онолын мэдлэгээр өрсөлдөн 3-р байранд тус тус шалгарч багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэллээ.